top of page

“Хүнсний ногооны салбарт ХААЗД-ыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдана.

Монгол ногоо төслийн 4-р бүрэлдэхүүн хэсгээс “Хүнсний ногооны салбарт ХААЗД-ыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг "Блю Скай" зочид буудлын 2 давхарын "Жэйд" хурлын танхимд 2019 оны 12 сарын 07-ны өдрийн 09 цагаас зохион байгуулахаар боллоо.


Сургалтын урьдчилсан хөтөлбөр

09:00-09:30 Бүртгэл


09:30-09:40 Сургалтын нээлт Ц.Болорчулуун, ХХААХҮЯ, ГТХБЗГазарын дарга


09:40-10:10 Хөдөө аж ахуйн зохистой дадлыг газар тариалангийн салбарт хялбаршуулан нэвтрүүлэх зааврын танилцуулга Г.Эрдэнэцэцэг, ХХААХҮЯ-ны ГТХБЗГ-ын ахлах мэргэжилтэн


10:10–10:40 Хүнсний ногооны салбарт Ургамал хамгааллын цогц аргыг хэрэгжүүлэх, ургамал хамгааллын бодисыг зохистой хэрэглэх, УХБ-той ажиллах аюулгүй ажиллагааны заавар Д.Ундармаа, ХААИС-ийн багш


10:40–11:00 Цайны завсарлага


11:00–11:30 Хөрсний шинжилгээний дүнд тулгуурлан эрдэс бордоог зохистой хэрэглэх нь, ЭТС Д.Туул, УГТЭШХ-ийн э/ш-ний ажилтан


11:30–12:00 Хүнсний ногооны салбарт ХААЗД-ыг нэвтрүүлэхэд баримтлах зарчим, анхаарах зүйлс Ногоочдын хүлээх үүрэг, оролцогч талуудыг мэдээллээр хангах нь Т.Төрмандах, Монгол ногоо төслийн зохицуулагч


12:00–12:30 Хүнсний ногоо ургуулах ажилд ХААЗД-ыг нэвтрүүлэх, баримтжуулах, цаашид дотоод хяналтыг хэвшүүлэх талаар С.Нандинцэцэг, ХАА-н үйлдвэрлэлд ололт нэвтрүүлэх төвийн Инноваци, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний хэлтсийн дарга


12:30-13:00 Асуулт-хариулт, хэлэлцүүлэг


13:00-14:00 Үдийн хоол


14:00–14:20 Хүнсний ногооны салбарт ХААЗД нэвтрүүлэх ажлыг маркетингийн бодлоготой уялдуулан идэвхжүүлэх нь Б.Алтанцэцэг, 4-р бүрэлдэхүүн хэсэг: Эрх зүйн орчин /Монгол ногоо/ төсөл


14:20–14:50 Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнд ХААЗД-ын баталгаажуулалт олгох үйл явц ба тогтолцоо Н.Нарангэрэл, Эс Эф Си Эс ХХК-ийн ХХААХҮ-ийн баталгаажуулалтын төвийн захирал


14:50-15:30 Олон улсад ХААЗД-ыг нэвтрүүлж байгаа туршлага Б.Энхжаргал, ХААИС-ийн багш


15:30–16:00 Асуулт-хариулт, хэлэлцүүлэг/Хаалт


Сонирхсон хүмүүс "70001510" дугаарт холбогдоно уу.

195 views0 comments

Comments


bottom of page