top of page
DSC_1480.JPG

МХШТФХ нь фермер
танд тусална! 

Холбоо нь Монгол улсын 21 аймаг, 16 суманд нийт 1400 гаруй гишүүн фермерүүдтэй. МХШТФХ-нд гишүүнээр элссэнээр та бизнесээ өргөжүүлэхэд чухал шаардлагатай олон төрлийн үйлчилгээг тухай бүрт авах боломжтой.  

Таныг амжилт өөд

хөтлөх гурван алхам

1. Фермерүүдийн холбоонд гишүүнээр элсэх

2. Фермерүүдийн холбооноос ногоочдод зориулан хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон үйлчилгээний үр шимийг хүртэх

3.  Бидэнтэй тууштай хамтарч ажилласанаар та  амжилттай фермер болно.

Гишүүн тариаланчдын

сэтгэгдэлээс

naraa%20egch%202_edited.png

Р.Нармандах,

Сэлэнгэ аймаг, Мандал сумын  ногоочин, ХАА-н салбарын тэргүүн 

Нэвтрүүлэх төвөөр үйлчлүүлэхээс өмнө надад хүнсний ногооны сорт, ургамал хамгааллын бодис, бордоо, хөрс, усны  талаар буруу ойлголт их байсан.

Ерөөсөө л энэ сайн гэсэн болгоныг л худалдаж аваад хэрэглэдэг байлаа. Онохоосоо алдах нь их.

Гадаадаас өндөр үнээр олддог үрлэгч, бутлагч, үрслэг суулгагч зэрэг техникийг Нэвтрүүлэх төвөөс боломжийн үнээр түрээсээр ашиглах болсон.

Мөн мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн.

 

Ингэснээр би бага зардлаар, богино хугацаанд их ургац авах болсон.  

oyunaa%20egch_edited.jpg

Х.Оюунцэцэг,

Төв аймаг, Борнуур сумын тариаланч, 

Би "Монгол ногоо" төслийн хүнсний ногоо хатаах, даршлах, хадгалах зэрэг олон  сургалтуудад 2017 оноос тогтмол хамрагдаж байна.

 

Эдгээр сургалтуудад хамрагдсанаараа өөрийн тариалсан төмс, хүнсний ногоогоо зах зээлд нэмүү өртөг шингээн борлуулж эхэлсэн. 

 

Бизнесиийн орлого маань нэмэгдсэн баяртай байна.

emanlai_edited_edited.jpg

Э.Энхманлай,

Төв аймаг, Жаргалант сумын тариаланч

Манай Жаргалантынхан төмс их тарьдаг хөдөлмөр ч хүмүүс. Би төмсөө  борлуулахын тулд худалдан авагч хайх, хаана яаж өгөх вэ гэдгээс эхлээд ажил ихтэй. Ченжүүд хямдхан авах сонирхолтой, муулах, өөлөх нь энхүүхэнд.

 

Харин дундын хоршоотой борлуулалт хийхэд хялбар. Учир нь тэд голж шилээд байдаггүй, төмсний чанар сайн бол дахиад авна шүү л гэдэг. Гол нь урьдчилан захиалгаа өгчихдөг бөгөөд орой үдэш ирлээ гэлтгүй шууд авдаг. Үнэ асуудалгүй.

 

Дундын хоршоотой харьцахад их хялбар байдаг.    

zundui_edited.jpg

Ц.Зундуй,

Сэлэнгэ аймаг, Баянгол сум, "Нямбайгальдаваа" ХХК-н захирал

Хаврын ид тариалалтын үеэр зах зээл дээр баталгаагүй үр их зарагддаг. Зарим нь их үнэтэй тул санхүүгийн тал дээр хүндрэлтэй.

 

Үрийн үйлчилгээний төвөөс 2016 онд анх үр худалдан авах болсон. Сүүлийн үед тус төвөөс Харриккэйн байцааны үрийг тогтмол авдаг болсон. Миний ажигласанаар энэ байцаа нь ургац их өгдөг, хадгалалт сайн даадаг, өвчин хортонд тэсвэртэй байна.

 

Би МХШТФХ-ны дэрэгдэх "Үрийн үйлчилгээ"-ний нэгжээр үйлчлүүлснээр хүсэж байсан баталгаатай, найдвартай үрээ санхүүгийн таатай нөхцөлөөр авч бизнестээ дэвшил гаргасан.   

Хамтрагч

байгууллагууд

засгийн газар.jpg

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

shine logo.jpg
SDC_RGB_hoch_pos_En-Mo.jpg
FAO_logo.svg.png

НҮБ-н Хүнс, нөдөө аж ауйн байгууллага

bottom of page