ХӨДӨӨ АЖ АУЙН ЗОХИСТОЙ ДАДЛЫН ТУХАЙ
ХААЗД нь товчоор газар тариалангийн бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлын шаардлагыг баталгаажуулах цогц арга хэмжээ юм.
ХААЗД-ын баталгуужуулалт нь талуудад дараах давуу талуудыг бий болгодог байна.
1. Тариаланч
- Бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг баталгаажуулна,
- Таны бүтээгдэхүүнийг худалдан авч буй хүнд итгэл үнэмшил бий болно.
- Өөрийн аж ахуйн менежментийн үр ашгийг дээшлүүлнэ.
- Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн шаардлагыг хангана.
- ХААЗД тохирлын шаардлага хангасан гэсэн таних тэмдэгтэй бүтээгдэхүүн илүү үнэтэй борлогддог.
- Цаашид олон улсын зах зээл, гарах боломж нэмэгдэнэ.
2. Борлуулагч
- Баталгаажсан бүтээгдэхүүн борлуулснаар хэрэглэгчдээс гомдол гарах нь буурна,
- Нийлүүлэлтийнхээ баталгаатай, аюулгүй байдлыг сайжруулна,
- Зах зээлийн шаардлага, өөрчлөлтөнд дасан зохицоно,
- Найдвартай, баталгаатай нийлүүлэлтийн эх үүсвэр, сүлжээтэй болно,
3. Хэрэглэгч
- Энэ яг Монгол ногоо мөн үү?
- Эрүүл, бохирдолгүй хөрсөнд тарьсан уу?
- Генийн өөрчлөлттэй үрээр тариагүй биз?
- Хэтэрхий их бордсон уу?
- Ургамал хамгааллын хориотой, аюултай бодис хэтрүүлэн шүршээгүй биз?
- Шинжилгээнд хамрагдсан уу?
- Хураах, хадгалах, тээвэрлэх явцдаа бохирдоогүй байгаа?
Зэрэг асуултуудад эргэлзэх шаардлагагүй болно.
ХЭРХЭН ХААЗД-н ГЭРЧИЛГЭЭ АВАХ ВЭ?
МХШТФХ гишүүн тариаланчдадаа ХААЗД-н баталгаажуулалтанд хамрагдахад нь дэмжлэг үзүүлдэг.
-
Тариалан эрхлэгч өөрийгөө үнэлнэ.
-
Бид тантай холбогдож зарим мэдээллийг тодруулна.
-
Болзол хангасан тариаланчыг сургалтанд хамруулна.
-
Сургалтад суусан тариаланчтай баталгаажуулалтын байгууллага гэрээ байгуулна.
-
Баталгаажуулалтын үеэрх мэргэжлийн зөвлөх, аудиторуудын оролцоог хангаж өгнө.
-
ХААЗД-н болзол хангасан тохиолдолд гэрчилгээ олгоно.
-
Гэрчилгээжсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.